1 ӨДӨР УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД
16:10 УБ хотын галт тэрэгний вокзал дээр цуглана.
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад
16:50 галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
2 ӨДӨР ЗАМЫН-ҮҮД - ЖИНИНЬ
07:15 Замын Үүдэд очно.
08:00-10:30 Улс хоорондын автобусаар 2 улсын хил нэвтэрч Эрээнд очно.
11:00-12:00 Үдийн хоолоо иднэ./Аялалын төлбөрт багтаагүй/
12:30-13:00 Жининь хотруу вагон/автобусаар явна. Замын Үүдээс Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 3:30 цаг явж Жининь хотод ирнэ. Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
18:00 - 20:30 Оройн хоол/Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун/хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр/хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв/төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж амарна.
3 ӨДӨР ЖИНИНЬ
07:30 -09:00 Өглөөний цай /Буфет хоол/
10:00 Жининь хотын аялалдаа гарна. Үүнд: /Хүслийн суврага ороод, Ябло олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр орох болно/
12:00-13:00 Өдрийн хоол /Аялалын төлбөрт багтаагүй/
Өдрийн хоолны дараагаар Жининь хотын худалдааны төвүүдээр зугаалж, худалдан авалт хийх боломжийг олгоно /чөлөөт цаг/
19:00 цагт Оройн хоолондоо ороод чөлөөт цагтай.
4 ӨДӨР ЖИНИНЬ – ЭРЭЭН ХОТ
07:30 – 08:30 Өглөөний цай /БУФЕТ хоол/ Буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө
09:00 Жининь - Эрээн хотын зүг хөдөлнө. /380 км/
13:00-14:00 Эрээн хотод ирж Буудал “Кай Юүэ”-д бууна. /2-роо орно/
14:00-18:00 Чөлөөт цаг/худалдаа хийх/
18:00-20:00 Оройн хоол 18:00 цагт буудлын 1 давхарт уулзаад ресторан орох болно. /Халуун тогоо/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, цагаан архи, пивоор үнэгүй үйлчлүүлнэ/ Хоолны дараа чөлөөт цаг
5 ӨДӨР ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД – УЛААНБААТАР
07:30-09:00 Өглөөний цайгаа ууна.
12:00 Буудалаа хүлээлгэн өгнө.
13:00 цагт Эрээнээс 2 улсын хил нэвтэрч Замын Үүдэд очно,
18:05 цагт Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатарын зүг хөдөлнө. Галт тэргэнд хононо.
6 ӨДӨР 09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө.
ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс
- Жининь хотод 2 хоног, Эрээн хотод 1 хоног байрлах төлбөр
- Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
- Аялалын унааны төлбөр,
- Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, орой/
- Аялалын иж бүрэн даатгал /20000US/
Аялалын үнэд багтаагүй зардал:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй зүйлс
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
АЯЛАЛЫН ҮНЭ:
Том хүн: 690,000 төгрөг /10 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Хүүхэд: 580,000 төгрөг /2-9 насны хүүхэд зочид буудалд оргүй/