1 ӨДӨР: УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД 

16:00 Улаанбаатар хотын галт тэрэгний Улаанбаатар өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ. 
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/

2 ӨДӨР: ЗАМЫН-ҮҮД – ХӨХ ХОТ 

07:10 Галт тэрэг Замын Үүдэд очно. 
08:00-10:30 Улс хоорондын автобусанд сууж 2 улсын хил нэвтэрч Эрээн хотод очно. Өдрийн хоолоо өөрсдөө иднэ. /Буфет буюу сонголтын хоол 40 юань/ 
Аялагчид өдрийн хоолны дараагаар автобусаар Хөх хотын зүг хөдөлнө. /ойролцоогоор 5-6 цаг / Хөх хотод хүрэлцэн ирж оройн хоолонд орсноор буудалдаа амарна. 
Өдрийн хоол, Оройн хоол
    
3 ӨДӨР: ХӨХ ХОТ – ЧИНДАО

05:00 Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Хөх хотын нисэх онгоцны буудал явна. Хөх хотын нисэх онгоцны буудлаас 07:00 нисч Чиндао хотод 09:00 минутад бууна. Буудлын өрөөгөө хүлээн авч энэ өдрийг амарч чөлөөт байдлаар өнгөрүүлнэ. 
Өглөө, Оройн хоол

4 ӨДӨР: ЧИНДАО 

09:00 цагт Өглөөний цайны дараа Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын үзвэр Чиндао хотын алдарт далай дээрх чулуун гүүрийг үзнэ. Энэхүү гүүрэн дээр алхах далай дээр алхах мэт мэдрэмжийг өгөх болно. Үүний дараагаар Хятад улсын алдарт брэнд болох Цинтау шар айрагны музье үзэж үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар үзэж сонирхон, амталгаа хүртэл хийх боломжтой, мөн далайн цэргийн музье үзэж сонирхсноор энэ өдрийн аялал өндөрлөж оройн хоолоо идснээр буудалдаа ирж амарна. 
Өглөө, Өдөр, Оройн хоол

5 ӨДӨР ЧИНДАО 

08:00 Өглөөний цайны дараагаар Чиндао хотын далайн аквариумыг үзэж сонирхоно. Энэхүү аквариумд номхон далайд амьдардаг бүхий л амьд биетийг багтаасан гэдгээрээ гайхагддаг. Үүний дараагаар Чиндао хотын далайн эргийн талбай үзэж, шөнийн Чиндао хотын гэрэлтүүлэг үзэж сонирхоно. 
Өглөө, Өдөр, Оройн хоол

6 ӨДӨР ЧИНДАО 

08:00 Өглөөний цайны дараа далай доорх 80 км нүх замыг сонирхож, Номхон далайн баруун эргийн боомтоос усан онгоцонд сууж далайн аялал хийнэ. Хэрэв аялагч хүсвэл усан сумбах, усны мотоцикл унах боломжтой. /нэмэлт төлбөртэй/
Өглөө, Өдөр, Оройн хоол

7 ӨДӨР ЧИНДАО - ХӨХ ХОТ

09:00 Өглөөний цайны дараа хэсэг амарч 11:00 цагт Чиндао хотын нисэх онгоцны буудал хүрч 12:00 минутад Хөх хотын зүг ниснэ. Онгоц Хөх хотод газардсны дараагаар буудлын өрөөгөө авч өдрийн үлдсэн цагт дэлгүүр хоршоогоор явах боломжтой. 
Өглөө, Оройн хоол

8 ӨДӨР ХӨХ ХОТ – ЭРЭЭН

08:00 Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Хөх хотын пивоны үйлдвэртэй танилцах аялал хийснээр автобусандаа сууж  Эрээн хотын зүг хөдөлнө. /ойролцоогоор 5-6 цаг/ Эрээн хотод ирснээр чөлөөт цаг учир аялагч та бүхэн зах, худалдааны төвөөр орох боломжтой.
Оройн хоолоо идснээр буудалдаа амрана.
Өглөө, Оройн хоол

9 ӨДӨР ЭРЭЭН – ЗАМЫН-ҮҮД - УЛААНБААТАР 
Өглөөний цайгаа ууна. 

  • 12:00-13:00 цагт Үүний дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 
  • 13:00-15:00 Хил гаалиар нэвтрэн гарч Замын Үүдэд ирнэ.
  • 18:05 Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатар хотруу буцаж бидний гайхалтай аялал өндөрлөх болно.

ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс

  • Чиндао хотод 4 хоног,  Хөх хотод 2 хоног, Эрээн хотод 1 хоног байрлах төлбөр
  • Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
  • Хөх хот-Чиндао чиглэлийн 2 талын нислэгийн тийз
  • Галт тэрэгний төлбөр,
  • Автобусаны төлбөр
  • Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, өдөр, орой/
  • Аялалын иж бүрэн даатгал /20000US/

Аялалын үнэд багтаагүй зардал:

  • Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
  • Аялалын үнэд багтаагүй зүйлс
  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал 

АЯЛАЛЫН ҮНЭ:

Том хүн: 1,950,000 төгрөг /10 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/