ӨДӨР 1: УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД
16:10 УБ хотын галт тэрэгний вокзал дээр цуглана.Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад 16:40 галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
ӨДӨР 2: ЭРЭЭН-ХӨХ ХОТ-ХАЙКОУ
07:20 Замын Үүд хотод бууж хил нэвтрэх автобусны хуваарьт цагийг хэвлэмэл тасалбараас дахин нягтлан хүлээнэ. Замын үдийн вокзал орчмын хоолны газруудад өглөөний цай уух, бие засах
Автобусаар хоёр улсын хил гарна Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хил нэтрэх автобусандаа эргэн сууж хөдөлнө.
/Хил гаалийн ачаалалд тайван хандаж, бусдын болоод өөрийн ая тухтай байдлыг хүндэтгэн үзэж дэс дараатай оочирлон, яарч тэвдэлгүй эд зүйлс бичиг баримтандаа хянамгай хандаж дамжлага шатуудыг ая тухтай, амар тайван өнгөрүүлээрэй/
Аялагчид цугласны дараа хөх хот руу хөдөлнө. /380км/ Хөх хотын онгоцны буудлаас Хайкоу чиглэлд 5 цагийн нислэгтэй. Хайкоу дахь буудалдаа байрлаж амарна.
ӨДӨР 3: ХАЙКОУ-САНЯА (өглөө, өдөр, оройн хоол)
Өглөөний цайны дараа аялагчид Нууцлаг Сармагчингийн арлаар кабаль караар зугаална. Энэхүү аялалаар далайн эргийн боомтын аж амьдрал болоод загас агнуур зэргийг үзэхийн зэрэгцээ, 2500 гаруй сармагчинг өлгий нутгийг үзэж сонирхоно. Үүний дараагаар аялагчид өдрийн хоолоо идснээр Латексийн дэлгүүрийг үзэж сонирхох болно.
ӨДӨР 4: САНЯА- НАНЬШАНЬ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН (өглөө, өдөр оройн хоол)
Өглөөний цайны дараагаар аялагчид Зочид буудлын хүлээлгийн танхимд цуглаж Буддын шашны соёлын илэрхийлэл Наньшань цэцэрлагт хүрээлэнгээр зугаална. Хөтөчийн зааварын дагуу өөрийн зардлаар Алтан хаш буюу гол танхимд орж тойройн маанийн хүрд эргүүлж, сүсэглэн залбирах боломжтой.
Үүний дараагаар Саняа загасны эрүүл мэндийн тосны төвтэй танилцах аялал хийнэ.
ӨДӨР 5: САНЯА-АТЛАНТИС УСАН ПАРК (өглөөний цай)
Өглөөний цайны дараа Атлантис усан паркруу хөдөлнө. Энэ өдөр Атлантис усан паркад бүтэн өдрийг тоглож өнгөрүүлнэ. \Тасалбарт алчуур болон хувцас хадгалах шүүгээ багтаагүй болно. Жижиг шүүгээ 30 юань, Том шүүгээ 50 юань, Алчуур 30 юань\.
ӨДӨР 6: САНЯА-ЧӨЛӨӨТ ӨДӨР (өглөөний цай)
Өглөөний цай. Энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн таавраар амран далайд сэлэх, бассейнд орох, худалдаа хийх болон өдөр өдрийн хөтөлбөрөөс сонголтоо хийгээд аялах боломжтой.
ӨДӨР 7: САНЯА-ХАЙКОУ-ХӨХ ХОТ (өглөө, оройн хоол)
Өглөөний цайны дараа хурдны вагоноор Хайкоу хотод хүрч 17:35 цагт Хөх хотын чиглэлд нисч 21:00-с бууж буудалдаа бууж амарна.
ӨДӨР 8: ХӨХ ХОТ-ЭРЭЭН (өглөөний цай)
Өглөөний цай
Эрээн хотын зүг хөдөлнө. /380км/
Буудалдаа байрлан амарна.
ӨДӨР 9: ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД (өглөөний цай)
Өглөөний цайны дараа Зочид буудлаа хүлээлгэн өгнө.
Эрээнээс 2 улсын хил нэвтэрч Замын-Үүдэд очино
Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Галт тэргэнд хононо.
ӨДӨР 10 :УЛААНБААТАР
09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө
ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс
- Улаанбаатар-Эрээн чиглэлийн автобус болон галт тэрэгний тасалбар /2 талдаа/,
- Орон нутгийн 4 болон 5 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал,
- Хайкоу-Саняа чиглэлийн хурдны галт тэрэгний тасалбар /2 талдаа/
- Монгол хэлтэй хөтөчийн зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал,
- Хөтөлбөрт багтсан хоолны зардал
- Хятад улсын даатгал
Аялалын үнэд багтаагүй зардал:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй зүйлс
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
АЯЛАЛЫН ҮНЭ: /10 сарын аялалд/
Том хүн: 3.300,000 төгрөг /12 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Ганцаараа 1 өрөөнд орох бол : 3,500,000₮
Хүүхэд: 2,800,000₮ /Зочид буудалд оргүй / /2-10 нас хүртэлх/
800,000₮ /Зочид буудалд оргүй/ /0-2 нас хүртэлх/