1 ӨДӨР: УЛААНБААТАР АЛТАН ЭМЭЭЛ
14:00 УБ хотын Дүнжингарав худалдааны төвийн зогсоолоос шинэ тохилог автобусандаа сууж Манжуур хотын аялал хөдөлнө. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/ Замын хоол идэхээр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум, Дорнод аймгийн Чойбалсан хотуудад түр зогсолт хийнэ.
2 ӨДӨР: АЛТАН ЭМЭЭЛ – МАНЖУУР ХОТ
09:00 Дорнод аймгийн Хавиргын боомтод хүрэлцэн ирж, хил гаалиар нэвтэрч БНХАУ-ын нутагт орсноор хөтөч аялагчдыг тосч, 120 км аялаж Манжуур хотод ирж тохилог зочид буудалдаа байрлана.
18:00 Оройн хоол халуун тогоо, Бээжин нугас зэргээс сонголтын хоол иднэ.
19:30 Шөнийн манжуур хотын аялал хийнэ.
23:00 Зочид буудалдаа амарна.
3 ӨДӨР: МАНЖУУР ХОТ
08:30 Зочид буудалдаа хятад сонголтын өглөөний цай ууна.
09:30 Манжуур хотын аялал хийнэ. Манжуур толгой, Жалай нуур музье, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Вагоны музье, Матёшка зочид буудал, Манжуур хотын брэнд Ванда дэлгүүр гэх зэрэг аялалууд хийнэ.
12:30 Өдрийн хоол иднэ. /өөрсдөө/
14:00 Манжуур хотоор худалдаа наймаа хийх чөлөөт цаг гарна.
20:00 Орос, Монгол, Хятад гурван улсын хамтарсан шоу тоглолт үзэнгээ оройн хоол иднэ.
23:00 Зочид буудалдаа амарна.
4 ӨДӨР: МАНЖУУР ХОТ
08:30 Орос “Байгаль ресторан”-д өглөөний цай ууна.
09:00 Манжуур хотын зах худалдааны төвүүдийг үзэж сонирхоно.
13:00 Өдрийн хоол иднэ. /өөрсдөө/
14:00 Чөлөөт цаг
19:00 Хятад үндэстний оройн хоол иднэ.
23:00 Зочид буудалдаа амарна.
5 ӨДӨР: МАНЖУУР ХОТ-УЛААНБААТАР ХОТ
07:30 – 08:30 Өглөөний цай ууна.
09:00 Манжуур хотоос замдаа гарч, Хавиргын боомт, Дорнод аймгийн Чойбалсан, Хэнтий аймгийн Чингис хаан хотуудаар дайрч Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
ТАЙЛБАР
Аяллын үнэд багтсан зүйлс:
- Манжуур хотын 3 хоногын буудлын зардал
- Монгол хятад хэлтэй орон нутгийн өвөрмонгол хөтөч
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгэ э
- Аяллын унааны үйлчилгээ
- Хөтөлбөрт заагдсан хоолнууд / өглөө, оройны/
Аяллын үнэд багтаагүй зардал:
- Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал болон нэмэлт хөтөлбөр өөрчлөлт тухайн газарт хийгдэх нэмэлт аяллын зардлууд