ӨДӨР 1: УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД
16:10 Улаанбаатар хотын галт тэрэгний автовокзал дээр цуглана. 16:30 Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад 16:40 галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
ӨДӨР 2: ЗАМЫН ҮҮД / ЭРЭЭН/ – БУГАТ
07:15 Замын-Үүд хотод бууж хил нэвтрэх автобусны хуваарьт цагийг хэвлэмэл тасалбараас дахин нягтлан хүлээнэ. Замын-Үүдийн вокзал орчмын хоолны газруудад өглөөний цай уух, бие засах
09:30-11:30 Автобусаар хоёр улсын хил гарна Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хил нэвтрэх автобусандаа эргэн сууж хөдөлнө.
/ Газрын аяллын нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч аяллын хөтөч, зохион байгуулагчын мэдээллийг сайтар сонсох. Нэг жуулчинд бус нэгдсэн группд үйлчилж буйг хүндэтгэн нэгдсэн зохион байгуулалтад эерэг хандаарай
12:00-13:00 Үдийн хоолоо иднэ./өөрсдийн мөнгөөр/
15:00 Автобусандаа сууж Хөх хотын нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 20:10 цагийн нислэгээр Бугат хотын зүг нисч 21:15 минутад бууж, Бугат хотод буудалдаа байрлан амарна.
ӨДӨР 3:БУГАТ-ЧАНГША-ЖАНЖИАЖИЕ (оройн хоол)
Бугат хотын зочид буудалд аялагчид 20 юаниар өглөөний цай ууж, Бугат хотын нисэх онгоцны буудлаас 08:25 цагт Чангшаруу нисээд 11 цагт бууна. Чангшад буугаад автобусаар Жанжиажэ хотруу явна. /5 цаг орчим/ Жанжиажэд очоод оройн хоолоо зооглоод буудалдаа орж амарна.
ӨДӨР 4 : ЖАНЖИАЖИЕ- ТЭНГЭРИЙН ХААЛГА (өглөө, өдөр, оройн хоол)
07:00-8:00 Өглөөний цай ууна. Аялагчид аяллын автобусандаа сууж "Жанжиажэгийн сүнс" буюу [Тяньмэншаний үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн]-д зочлоно. Үдийн хоол иднэ.Сүнстэй хөндийн банзан зам-(Шилэн банзан замын гутлын улавч нь 5 юань, урсдаг шат нь нэг талын аялалд 32 юань орсон. Хэрвээ шилэн банзан замыг хааж, аялал хийхийг хориглосон үе таарвал аялах боломжгүй).
Аялагчидад санал болгох үзвэр: Тузиагийн цэцэрлэгт хүрээлэн-120 юань/нэмж төлнө
Вулингюань руу явж зочид буудалд орж амарна. Оройн хоол иднэ.
ӨДӨР 5 : ЖАНЖИАЖИЭ ХОТЫН ҮНДЭСНИЙ ОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН (өглөө, өдөр, оройн хоол)
07:00-8:00 Өглөөний цай усны дараагаар Юуанжиажиэ буюу Аватар, Дэлхийн хамгийн өндөр шилэн лифт үзэж сонирхоно. Үзвэрийн дараагаар өдрийн хоол идэж Торгоны дэлгүүртэй танилцаж, худалдан авалт хийх боломжтой. (Энэ дэлгүүр нь торгоор хийгдсэн үйлдвэрлэгдсэн бүтээгдхүүн байдаг ба дээлийн торго байхгүй) Үзвэр болон дэлгүүрүүд үзэж дууссанаар оройн хоол иднэ.
ӨДӨР 6:ЮУАНЖИАЖИЭ- ТИЭНЗИ УУЛ-АВАТАР /нэмэлт үзвэр/ (өглөө, өдөр, оройн хоол)
07:00-8:00 Өглөөний цайны дараагаар Аватарын уулс Тиэнзи Уул үзвэрийн үзна. Энэ өдөр аялагчид нэмэлт төлбөр төлж Арван миль галлерейн үзэсгэлэнт газар, Бао Фэн нуурыг үзэх боломжтой.
ӨДӨР 7:ЖАНЖИАЖИЕ-ШИЛЭН ГҮҮР-ЧАНГША (өглөө, өдөр, оройн хоол)
07:00-8:00 Өглөөний цай уусны дараа Хавцалын шилэн гүүрээр аялаж зугаална. Аялагчид нэмэлт төлбөрөөр Баофэн нуур үзэх боломжтой. Өдрийн хоолны дараагаар Шилэн гүүрнээс буугаад Чанша хотын зүг хөдөлж 5 цаг орчим явж хүрээд буудалдаа орж амарна. Оройн хоол буудалдаа иднэ.
Анхаарах зүйлс:
- Гүүрээр аялах хугацаа 20-30 минут, тасалбарыг 6 хоногийн өмнө олгодог, гарын үсэг зурж захиалаад нэг хоногийн өмнө цуцлах бол мөнгийг нь буцаан олгохгүй. Цаг агаар муутай үед шилэн гүүр хаагдаж болзошгүй.
- Гүүрэн дээр түрийвч, гар утасны гэртэй гар утаснаас бусад зүйл авч орохыг хориглоно.
- Зүрхний өвчтэй, цусны даралт ихсэх, өндрөөс айдаг, согтуу болон бусад бие бялдрын өвчтэй хүмүүс тус газрыг үзэхэд тохиромжгүй.
- Өндөр өсгийтэй гутал өмссөн жуулчид Гүүрэн дээр гарахыг хориглоно.
- Гүүрэн дээр хөөцөлдөх, тоглох, эд зүйл шидэх, гүүрэн дээрх хашлагад тулах, биеийг бөхийлгөх, зэргийг хориглоно.
Оройн хоолоо зооглон зочид буудалдаа амарна.
ӨДӨР 8 : ЧАНГША-БУГАТ-ХӨХХОТ (өглөөний цай, өдөр, оройн хоол)
07:00-8:00 Өглөөний цай ууснаар дараагийн нислэгийг хүлээж амарцгаана. Чанша-Бугат чиглэлд 12:05-15:00 хооронд нисч 15:00 Бугатад буугаад буудалдаа орж амарна
ӨДӨР 9 : БУГАТ – ЭРЭЭН-УЛААНБААТАР
Өглөө онгоцны буудалруу явж 12:50 аас онгоцондоо сууж нисээд 14:05 цагт Эрээнд буугаад Эрээний автобусны буудлаас автобусаар Замын үүдрүү хил гарна. 18:05 цагт Замын үүдээс галт тэргэнд сууна.
ӨДӨР 10: 09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө.
| АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН | АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ |
|
|
| Нэмэлтээр авч болох үйлчилгээ | |
|
|
|
Анхаарах зүйл: Хунан мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно. |
|
Аяллын үнэ:
Том хүн: 2,350,000₮ /12-с дээш нас/
Хүүхэд: 2,150,000₮ /2-11,99 нас буудалд оргүй/ 110см-аас доош Хүүхэд: 0-2 нас - 980,000₮ /буудалд оргүй/ ТАКС