1 ӨДӨР УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД
16:00 Улаанбаатар хотын галт тэрэгний Улаанбаатар өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ.
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
2 ӨДӨР ЗАМЫН-ҮҮД - ЖИНИНЬ
07:10 Замын Үүдэд очно.
08:00-10:30 Улс хоорондын автобусанд сууж 2 улсын хил нэвтэрч Эрээн хотод очно.
11:00-12:00 Өдрийн хоолоо өөрсдөө иднэ. /Буфет буюу сонголтын хоол 40 юань/
12:30-13:00 Жининь хотруу автобусаар явна. Замын Үүдээс Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 4-5 цаг явж Жининь хотод ирнэ. Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
18:00 - 20:30 Оройн хоол/Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв /төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж, орой нь амралтын зааланд амарна.
Тус усан цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд аялагчид хүсвэл нэг том ортой өрөөг 198 юань авах боломжтой. /Улирлын байдлаас шалтгаалж үнэд өөрчлөлт орох боломжтой/
3 ӨДӨР ЖИНИНЬ – ДАТОН
07:30 -09:00 Өглөөний цай /Буфет хоол/
10:00 Жининь хотын Хүслийн суврагын аялал хийж, дурсгалын зураг даруулж, Датон хотруу автобусаар явна. / 1-2 цаг явна/
13:00 Өдрийн хоол өөрсдөө иднэ.
14:00 Датон хотын Fanta-wild Disneyland паркад өдөржин тоглох болно.
19:00 City mall төвийн 5 давхарын оройн хоол иднэ. Энэхүү худалдааны төвд шоппинг хийх боломжтой.
20:00 Аялагчид буудалдаа байрлана. Үүний дараагаар Датон хотын эртний барилгууд болон гэрэлт гудамжтай танилцах аялалд гарна.
4 ӨДӨР ДАТОН – ХӨХ ХОТ/Мини аватар/
07:00 -09:00 Өглөөний цай ууснаар буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
10:00 Аялагчид автобусандаа сууж Мини авар зүг замдаа гарна. /2-3 цаг явна/
12:30 Өдрийн хоолоо өөрсдөө иднэ.
13:30 Мини аватар цогцолборын амьтны хүрээлэн, шилэн гүүр зэргийг үзэж өдрийн турш усан паркад тоглож, оройн цагаар галын наадам хийнэ.
18:00 оройн хоолоо идснээр Мини аватар цогборын буудалдаа амарна.
5 ӨДӨР ХӨХ ХОТ/Мини аватар/ – ЭРЭЭН
07:30 – 08:30 Өглөөний цай ууснаар буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө
09:00 Эрээн хотын зүг хөдөлнө. /5-6 цаг явна/
13:00-14:00 Эрээн хотод ирж Буудал “Кай Юүэ”-д бууна. /2-роо орно/
14:00-18:00 Чөлөөт цаг/худалдаа хийх/
18:00-20:00 Оройн хоол 18:00 цагт буудлын 1 давхарт уулзаад ресторан орох болно. /Халуун тогоо/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, цагаан архи, пивоор үнэгүй үйлчлүүлнэ/ Хоолны дараа чөлөөт цаг
6 ӨДӨР ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД – УЛААНБААТАР
07:30-09:00 Өглөөний цайгаа ууна.
12:00 Буудалаа хүлээлгэн өгнө.
13:00 цагт Эрээнээс 2 улсын хил нэвтэрч Замын Үүдэд очно,
18:05 цагт Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатарын зүг хөдөлнө. Галт тэргэнд хононо.
7 ӨДӨР 09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө.
ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс
- Жининь хотод 1 хоног, Датон хотод 1 хоног, Мини аватар 1 хоног, Эрээн хотод 1 хоног байрлах төлбөр
- Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
- Аялалын унааны төлбөр,
- Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, орой/
- Аялалын иж бүрэн даатгал /20000US/
Аялалын үнэд багтаагүй зардал:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй зүйлс
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
АЯЛАЛЫН ҮНЭ:
Том хүн: 1.080,000 төгрөг /10 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Хүүхэд: 820,000 төгрөг /2-9 насны хүүхэд зочид буудалд оргүй/