1 ӨДӨР УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД
16:00 Улаанбаатар хотын галт тэрэгний Улаанбаатар өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ.
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
2 ӨДӨР ЗАМЫН-ҮҮД - ЖИНИНЬ
07:10 Замын Үүдэд очно.
08:00-10:30 Улс хоорондын автобусанд сууж 2 улсын хил нэвтэрч Эрээн хотод очно.
11:00-12:00 Өдрийн хоолоо өөрсдөө иднэ. /Буфет буюу сонголтын хоол 40 юань/
12:30-13:00 Жининь хотруу автобусаар явна. Замын Үүдээс Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 4-5 цаг явж Жининь хотод ирнэ. Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
18:00 - 20:30 Оройн хоол/Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв /төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж, орой нь амралтын зааланд амарна.
Тус усан цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд аялагчид хүсвэл нэг том ортой өрөөг 198 юань авах боломжтой. /Улирлын байдлаас шалтгаалж үнэд өөрчлөлт орох боломжтой/
3 ӨДӨР ЖИНИНЬ –БЭЭЖИН
07:00 цагт Өглөөний цайгаа ууна. /буфетээр/ Өглөөний цайны дараа Жининь хотын аялалдаа гарна. Үүнд: /Хүслийн суврага ороод үзвэрээ дуусгаад автобусандаа сууж Бээжин хотын зүг хөдөлнө.
13:00 Өдрийн хоол аялагчид өөрсдөө төлбөр төлж иднэ.
16:00 Аялагчид Бээжин орох замдаа Хятадын алдарт Цагаан хэрэм, Шувууны үүр цогцолбор /2008 оны зуны олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнтэй/ танилцан дурсгалын зургаа авхуулна.
19:00 Бээжин хотод ирж зочид буудалдаа байрлаж, оройн хоолоо зооглож амарна.
4 ӨДӨР БЭЭЖИН UNIVERSAL STUDIO АЯЛАЛ
07:30 цагт Өглөөний цайны дараа Бээжин хот дахь аялал жуулчлалын гол бүс болох “Юниверсал Студио” орно. Тус парк нь 2021 оны 09 сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн хамгийн том парк юм. Дотроо 40 гаруй тоглоом 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй. Азийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа билээ. Өдрийн хоолыг аялагчид өөрсдөө төлбөр төлж иднэ.
18:00 Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна.
5 ӨДӨР БЭЭЖИН
08:00 Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Бээжин хотын Амьтны хүрээлэн, Далайн аквариум үзнэ.
15:30 Автобусан дээрээ цугларч Жанжакоу хотын зүг хөдөлнө.
17:00 Жанжакоу хотын амралтын газартаа буудлын өрөөгөө хүлээн авч 19:00-20:30 цагийн хооронд буфет, халуун тогоо, шарсан мах, олон төрлийн далайн хоолтой ба ус ундаа, пиво үнэгүй. Орой 11 цагаас хойш хоолны газарт дахин орж үйлчлүүлэх боломжтой.
Жанжакоу хот нь Хэбэй мужийн томоохон хот бөгөөд аж үйлдвэрээр алдартай ба 2022 оны Бээжингийн дэлхийн өвлийн олимп болсон хот юм. 4 сая хүн амтай Монголчуудын дээр үеэс сайн мэдэх Жанжакоу хотын Монгол нэр нь Чулуун хаалгат Хубилай хааны дунд нийслэл байсан хот юм. Хятад улсад томоохон буюу эхний 10-т орох рашаан, сувилал бүхий том цогцолбор байрладаг. Зуны цагт гадаа талбайдаа том усан бассейн болоод усан парктай 24 цаг ажилладаг.
6 ӨДӨР БЭЭЖИН - ЭРЭЭН /Өглөөний цай, Оройн хоол/
08:00 Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
10:00 Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн дахь зочид буудалдаа байрлана.
Чөлөөт цаг учир аялагч та бүхэн зах, худалдааны төвөөр орох боломжтой.
Оройн хоолоо идээд буудалдаа амрана.
7 ӨДӨР ЭРЭЭН – УЛААНБААТАР /Өглөөний цай/
Өглөөний цайгаа ууна.
12:00-13:00 цагт Үүний дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
13:00-15:00 Хил гаалиар нэвтрэн гарч Замын Үүдэд ирнэ.
18:05 Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатар хотруу буцаж бидний гайхалтай аялал өндөрлөх болно.
ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс
- Жининь хотод 1 хоног, Бээжин хотод 3 хоног, Эрээн хотод 1 хоног байрлах төлбөр
- Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
- Аялалын унааны төлбөр,
- Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, орой/
- Аялалын иж бүрэн даатгал /20000US/
Аялалын үнэд багтаагүй зардал:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй зүйлс
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
АЯЛАЛЫН ҮНЭ:
Том хүн: 1,590,000 төгрөг /10 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Хүүхэд: 1,490,000 төгрөг /2-9 насны хүүхэд зочид буудалд оргүй/