1 ӨДӨР: УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД 
16:00 Улаанбаатар хотын галт тэрэгний Улаанбаатар өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ. 
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
 
2 ӨДӨР: ЗАМЫН-ҮҮД - ЖИНИНЬ
07:10 Замын Үүдэд очно. 
08:00-10:30 Улс хоорондын автобусанд сууж 2 улсын хил нэвтэрч Эрээн хотод очно.
11:00-12:00 Өдрийн хоолоо өөрсдөө иднэ. /Буфет буюу сонголтын хоол 40 юань/ 
12:30-13:00 Жининь хотруу автобусаар явна. Замын Үүдээс Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 4-5 цаг явж Жининь хотод ирнэ. Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана. 
18:00 - 20:30 Оройн хоол/Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв /төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж, орой нь амралтын зааланд амарна.
Тус усан цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд аялагчид хүсвэл нэг том ортой өрөөг 198 юань авах боломжтой. /Улирлын байдлаас шалтгаалж үнэд өөрчлөлт орох боломжтой/ 
 
3 ӨДӨР: ЖИНИНЬ –БЭЭЖИН 
Өглөөний цайны дараа  Бээжин хотыг зорино. Бээжин хот руу зорчих бөгөөд орой Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрах болно.
 
4 ӨДӨР: БЭЭЖИН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН, АКВАРИУМ, ТИЙМ ЛАБ
08:00 Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн. техник технологийг нэвтрүүлсэн акравиум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат,метр талбайг эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана. 
14:00 TeamLab Massless хэмээх газар очно. Нэрнээс нь харахад бид хил хязгааргүй "хил хязгааргүй нэг ертөнц" -ийг зорьж байгаа бөгөөд та өөрийнхөө бүтээлийг судалж байгаа мэт мэдрэх боломжтой. 
Үүний дараа томоохон худалдааны төвүүдээр худалдан авалт хийнэ
 
5 ӨДӨР: БЭЭЖИН UNIVERSAL STUDIO АЯЛАЛ 
08:30 цагт Өглөөний цайны дараа Бээжин хот дахь аялал жуулчлалын гол бүс болох “Юниверсал Студио” орно. Тус парк нь 2021 оны 09 сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн хамгийн том парк юм. Дотроо 40 гаруй тоглоом 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй. Азийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа билээ. Өдрийн хоолыг аялагчид өөрсдөө төлбөр төлж иднэ. 
18:00 Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна.
 
6 ӨДӨР: БЭЭЖИН - ЭРЭЭН  
08:00 Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Дэлхийн долоон гайхамшигийн нэг Цагаан хэрмээр аялаад, хурдны замаар Эрээн хотыг зорин хөдлөнө
Эрээн хотод ирээд Чөлөөт цаг учир аялагч та бүхэн зах, худалдааны төвөөр орох боломжтой.
Оройн хоолоо идээд буудалдаа амрана.
 
7 ӨДӨР: ЭРЭЭН – УЛААНБААТАР /Өглөөний цай/
Өглөөний цайгаа ууна. 
12:00-13:00 цагт Үүний дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 
13:00-15:00 Хил гаалиар нэвтрэн гарч Замын Үүдэд ирнэ.
18:05 Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатар хотруу буцаж бидний гайхалтай аялал өндөрлөх болно.
 
ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс
  • Жининь хотод 1 хоног, Бээжин хотод 3 хоног, Эрээн хотод 1 хоног байрлах төлбөр
  • Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
  • Аялалын унааны төлбөр,
  • Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, орой/
  • Аялалын иж бүрэн даатгал /20000US/
Аялалын үнэд багтаагүй зардал:
  • Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
  • Аялалын үнэд багтаагүй зүйлс
  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал 
АЯЛАЛЫН ҮНЭ:
Том хүн: 1,690,000 төгрөг /10 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Хүүхэд: 1,400,000 төгрөг /2-9 насны хүүхэд зочид буудалд оргүй/