1 ӨДӨР УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД
16:00 Улаанбаатар хотын галт тэрэгний Улаанбаатар өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ.
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
2 ӨДӨР: ЗАМЫН-ҮҮД - ЖИНИНЬ
07:10 Замын Үүд өртөөнд очно.
08:00-10:30 Улс хоорондын автобусанд сууж 2 улсын хил нэвтэрч Эрээн хотод очно.
11:00-12:00 Өдрийн хоолоо өөрсдөө иднэ. /Буфет буюу сонголтын хоол 40 юань/
12:30-13:00 Жининь хотруу автобусаар явна. Замын Үүдээс Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 4-5 цаг явж Жининь хотод ирнэ. Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
18:00 - 20:30 Оройн хоол/Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв /төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж, орой нь амралтын зааланд амарна.
Тус усан цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд аялагчид хүсвэл нэг том ортой өрөөг 198 юань авах боломжтой. /Улирлын байдлаас шалтгаалж үнэд өөрчлөлт орох боломжтой/
3 ӨДӨР: ЖИНИНЬ – ХӨХ ХОТ
07:30 -09:00 Өглөөний цай уусны дараагаар Хүслийн суврага орж дурсгалын зураг авхуулснаар Хөх хотын зүг хөдөлнө.
12:00-13:00 Өдрийн хоол өөрсдөө иднэ.
15:00 Хөх хотод ирээд Өвөрмонголын үндэсний музье үзснээр зочид буудалдаа байрлаж чөлөөт цаг гарна. Чөлөөт цагтаа Хөх хотын дэлгүүр хоршоогоор явах боломжтой.
19:00 Оройн хоолондоо ороод чөлөөт цагтай.
4 ӨДӨР: ХӨХ ХОТ
07:00 -08:00 Өглөөний цай /Буфет хоол/ Энэ өдөр аялагчид чөлөөт хөтөлбөртэй тул өдөр байх тул дэлгүүр хоршоо, худалдааны төв, зах зээлээр худалдан авалт хийх боломжтой.
19:00 Оройн хоол идэж, буудалдаа амрах боломжтой.
5 ӨДӨР: ХӨХ ХОТ – ЭРЭЭН
07:30 – 08:30 Өглөөний цай /БУФЕТ хоол/ Буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө
09:00 Эрээн хотын зүг хөдөлнө.
13:00-14:00 Эрээн хотод ирж зочид буудалдаа бууна. /2-роо орно/
14:00-18:00 Чөлөөт цаг/худалдаа хийх/
18:00-20:00 Оройн хоол 18:00 цагт буудлын 1 давхарт уулзаад ресторан орох болно. Хоолны дараа чөлөөт цаг
6 ӨДӨР: ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД – УЛААНБААТАР
07:30-09:00 Өглөөний цайгаа ууна.
12:00 Зочид буудалаа хүлээлгэн өгнө.
13:00 Эрээнээс 2 улсын хил нэвтэрч Замын Үүдэд очно,
18:05 Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатарын зүг хөдөлнө. Галт тэргэнд хононо.
7 ӨДӨР: 09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө.
ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс
- Жининь хотод 1 хоног, Хөх хотод 2 хоног, Эрээн хотод 1 хоног байрлах төлбөр
- Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
- Аялалын унааны төлбөр,
- Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, орой/
- Аялалын иж бүрэн даатгал /20000US/
Аялалын үнэд багтаагүй зардал:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй зүйлс
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
АЯЛАЛЫН ҮНЭ:
Том хүн: 820,000 төгрөг /10 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Хүүхэд: 620,000 төгрөг /2-9 насны хүүхэд зочид буудалд оргүй/