1 ӨДӨР УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД
16:00 Улаанбаатар хотын галт тэрэгний өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ.
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
2 ӨДӨР ЗАМЫН-ҮҮД – ХӨХ ХОТ /Оройн хоол/
07:10 Замын Үүд өртөөнд очно.
08:00-10:30 Улс хоорондын автобусанд сууж 2 улсын хил нэвтэрч Эрээн хотод очно.
16:20 цагт онгоцонд сууж БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотруу онгоцор ниснэ. Хөх хотод буугаад буудалдаа ороод орой хоолоо идээд амарна.
3 ӨДӨР ХӨХ ХОТ /Өглөө, Оройн хоол/
07:30 -09:00 Эрүүл мэндийн шинжилгээ өгөх хүмүүс өглөөний цай уухгүй өлөн байх хэрэгтэй. Шинжилгээний төврүү явж шинжилгээ өгнө. Шинжилгээ өгч дуусаад Хөх хотын Наобао усан парклуу явж тоглоно.Тэнд аялагчид өдрийн хоолоо өөрсдийн зардлаар иднэ. Усан паркад тоглож дуусаж гарч ирээд нэмэлт төлбөртэйгөөр алсыг харагч болон тоглоомын паркад орж тоглох боломжтой. Үүний дараа оройн хоолоо идээд буудалдаа амарна.
4 ӨДӨР ХӨХ ХОТ /Өглөө, Оройн хоол/
07:00 -08:00 Өглөөний цайгаа уугаад шинжилгээний төврүү явж шинжилгээний хариугаа авч уншуулна. Дараа нь шаардлагатай эм танг нэгдсэн журмаар худалдан авах боломжтой. Дараа нь Өвөр Монголын үндэсний музей эсвэл чөлөөтэй шоппин хийнэ. Хөтөчийн заасан цагт цугларч оройн хоолондоо ороод буудалдаа орж амарна.
5 ӨДӨР ХӨХ ХОТ – ЭРЭЭН /Өглөөний цай/
Өглөөний цайгаа уугаад Хөх хотын олон улсын нисэх онгоцны буудалруу яваад бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж Эрээн хотын зүг ниснэ. 11:55 цагт Эрээн хотод буугаад хил гарах унаанд сууж Замын үүдрүү явна. 18:05 цагт Замын үүдээс галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
6 ӨДӨР 09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө.
ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс
- Хөх хотод 3 хоног байрлах буудлын 2 ортой өрөөний төлбөр
- Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
- Аялалын унааны төлбөр,
- Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, орой/
- Шинжилгээний төлбөр 300,000 төгрөг
Аялалын үнэд багтаагүй зардал:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй зүйлс
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
- Зочид буудлын өрөөнд ганцаараа орох зардал 150,000 төгрөг
- Нэмэлтээр хийгдэх шинжилгээний төлбөр
АЯЛАЛЫН ҮНЭ:
Том хүн: 1,390,000 төгрөг /10 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Хүүхэд: 1,030,000 төгрөг /2-9 насны хүүхэд зочид буудалд оргүй/
ХӨХ ХОТЫН ЗЕКАНГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БИЕИЙН ШИНЖИЛГЭЭ ҮЗЛЭГТ ХИЙХ ЗҮЙЛС
- Үндсэн үзлэг: Дотор эрүүл мэндийн үзлэг, нүдний дурангийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолойн ердийн үзлэг
- Хэт авиан шинжилгээ: хэвлийн дээд хэсгийн хэт авиа , хэвлийн доод хэсэг буюу түрүү булчирхай, давсаг, бамбай булчирхайн өнгөт хэт авиа, хүзүүний тунгалагийн булчирхайн өнгөт хэт авиа
- Функциональ үзлэг: транскраниаль долпер \тархины өнгөт хэт авиа\ , төвийн артерийн судасны даралт, ясны нягтын шинжилгээ, биеийн бүтцийн шинжилгээ. \мацаг барих\
- Лабораторийн шинжилгээ: цусны урсгал, шээсний шинжилгээ, элэгний үйл ажиллагааны 3 шинжилгээ, цитокератин 18 фрагмент \СК-18-М30\ бөөрний үйл ажиллагаа 3 зүйл , цусан дахь липид 4 зүйл, өлөн үеийн цусан дахь глюкоз Бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ: бамбай булчирхайн үйл ажиллагаа 3 зүйл
- Ходоодны үйл ажиллагааны сорил: С14 амьсгалын сорилоор хелиокбактерийн шинжилгээ
- Рентген шинжилгээ: цээжний урд талын рентген зураг, \ Рентген зураг нь ороогүй\
- Хавдрын маркер: хорт хавдарын эсрэг төрөгч \СЕА\ , альфа-фетопротеин \AFP\
- Зүрх судасны болон тархины судасны эрсдлийн шинжилгээ: гомоцистеин \HCY\
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЕИЙН ШИНЖИЛГЭЭ ҮЗЛЭГТ ХИЙХ ЗҮЙЛС:
- Үндсэн үзлэг: дотоод эрүүл мэндийн үзлэг, нүдний дурангийн оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолойн ердийн үзлэг Эмэгтэйчүүдийн үзлэг: эмэгтэйчүүдийн ердийн үзлэг, ердийн лейкорея, TCT шинжилгээ
- Хэт авиан шинжилгээ: хэвлийн дээд хэсэг (өлөн байх хэрэгтэй), хэвлийн доод хэсэг (шээстэй байх хэрэгтэй), хөхний өнгөт хэт авиан шинжилгээ Бамбай булчирхайн өнгөт хэт авиан шинжилгээ
- Функциональ шинжилгээ: транскраниаль доплер (тархины өнгөт хэт авиан шинжилгээ), төвийн артерийн судасны даралт, ясны нягтын шинжилгээ,биеийн бүтцийн шинжилгээ
- Лабораторийн шинжилгээ: цусны урсгал, шээсний горим, элэгний үйл ажиллагааны 3 зүйл, цитокератин 18 фрагмент (CK-18-M30), бөөрний үйл ажиллагаа 3 зүйл, цусан дахь липид 4 зүйл, өлөн үеийн цусан дахь глюкоз,
- Ходоодны үйл ажиллагаа шинжилгээ: C14 Амьсгалын сорилоор хеликобактери үзэх
- Рентген шинжилгээ: цээжний урд талын рентген зураг (рентген зураг нь ороогүй)
- Хавдрын маркер: хорт хавдрын эсрэг төрөгч (CEA), альфа-фетопротейн (AFP) Тайлангийн хураамж, эрүүл мэндийн материалын хураамж, тэжээллэг өглөөний цай