ХАЙНАН САНЬЯ АЯЛАЛ
/Аялалын хугацаа: 8 өдөр, 7 шөнийн аялал/
ӨДӨР 1: УЛААНБААТАР-ХАЙНАН, САНЬЯА
Чингис хаан нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд нислэг эхлэхээс 2-оос доошгүй цагийн өмнө ирсэн байна. Аялалын менежерийн аялалын танилцуулгатай хийснээр 22:10 цагт онгоцондоо сууж 4 цагийн нислэгийн дараагаар Санья хотын Pheonix нисэх онгоцны буудалд бууна.
Аялагчдыг хөтөч тосон авч буудалд байрлуулан амарна.
Зочид буудал: Narada resort Hotel Sanaya Pleasant Bay
ӨДӨР 2: САНЬЯ
Өглөөний цайны дараа буудлын бассейн спа-аар үйлчлүүлж өдрийг ая тухтай өнгөрүүлэх боломжтой
Хоол: Өглөө
ӨДӨР 3: САНЬЯ
Өглөөний цайны дараагаар Далайн акулны тосны дэлгүү, Сувдны дэлгүүрээр тус тус зочилж, үүний дараагаар далайгаар завьтай аялал хийнэ. Далайд олон төрлийн Extreme тоглоомууд байх учир аялагчид хүссэн хөтөлбөрөө нэмэлтээр худалдан авч хөгжилдөх боломжтой.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР: 4: САНЬЯ
Өглөөний цайны дараагаар Санья хотын 5 одны зэрэглэл бүхий Бинглангийн хөндий амралт цогцолборын газарт ирж Ойн адал явдал, Зиплайн, Шилэн гүүр, Картинг, Бартаат замын трицикл зэргээр тоглох болно.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 5: САНЬЯ
Өглөөний цайны уусны дараагаар энэхүү өдрийг чөлөөт хөтөлбөрөөр өнгөрүүлнэ. Аялагчид хүсвэл Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт очиж эмчид үзүүлэх, Судас бариулах боломжтой. Эмчийн үзлэг үнэ төлбөргүй бөгөөд бусад үйлчилгээ нэмэлт төлбөртэй болно.
ӨДӨР 6: САНЬЯ
Өглөөний цайны дараагаар Хятадын Хайнань мужийн Санья хотын Хайтанг буланд орших Атлантис Санья амралтын газарт байрладаг жилийн турш үйл ажиллагаа явуулдаг алдарт АТЛАНТИС усан паркад очино. Энд та олон сонирхолтой усан гулгуур, усан сан, Далайн амьтдыг үзэх боломжтой учир гэр бүл, найз нөхдөөрөө олон сайхан дурсамжийг бүтээх боломжтой.
Үдээс хойш Хятадын уламжлалт соёлыг орчин үеийн хөгжил дэвшилжтэй хослуулсан гайхалтай бүтээн байгуулалт Романс паркыг үзэж сонирхоно. Романс парк нь “Саньяагийн романтик шоу”, Саньяагийн мөнхий хайр” хэмээх оршин суугчдын тоглолтоороо алдартай. Мөн хөгжилтэй үзвэр, шоу тоглолтууд, Хятадын үндэсний хөгжмийн зэмсгийн үзүүлбэрүүдийг үзэх, үндэсний хоолнуудыг амтлах боломжуудыг нэг дор мэдрээрэй.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 7: САНЬЯ
Өглөөний цайны дараагаар 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Дэлхийн бүх брэндүүдийг багтаасан Joycity хэмээх их дэлгүүрээр зочилно. Үүний дараагаар Торгоны дэлгүүрээр зочилж Хятадын олон зууны туршид алдартай торгоны замын түүхтэй танилцсан, худалдан авалт хийх боломжтой.
Бидний аялал Кабель кар-д сууж Санья хотыг дээрээс нь тольдох хөтөлбөрөөр өндөрлөж 23:00 цагт Улаанбаатар хотын зүг нисснээр аялал дуусна.
Хоол: Өглөө, Орой
АЯЛАЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
- Улаанбаатар- САНЬЯ-Улаанбаатар шууд нислэгийн тийз
- Зочид буудлын стандарт өрөө
- Хөтөлбөрт тусгагдсан хоол, цай
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр
- Хятад дахь аяллын даатгал
- Аялалын хөтөч, орчуулагч
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
АЯЛЛЫН ҮНЭ
- Том хүн 3,090,000₮
- Хүүхэд /2-11 насны хүүхэд буудалд оргүй/ 2,790,000₮