1 ӨДӨР: УЛААНБААТАР – САНЯА /Чөлөөт аялал/, /Өглөөний цай/

Аялагчид Бямба гарагийн орой 21:10 цагаас Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнан арлын Саняа хотруу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ.  Энэ өглөө тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл шоппинг хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. 

2 ӨДӨР: САНЯА /Хотын аялал, Усан онгоцны аялал/- /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

Өглөөни цайны дараа Хайнан арлын алдарт сувдны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг “Beauyu Crown Culture Center” ордны дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Үүний дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, гахай,тахиа, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээр амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлах амарна. 

3 ӨДӨР: САНЯА /Дүүжин тээвэр, Сармагчингийн арал/-/Өглөөний цай, Оройн хоол/

Өглөөний цайны дараа далайн эрэг дээр чөлөөтэй амарна. Өдрийн хоолны дараа дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингуудтай зургаа татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн өнгөрүүлнэ.

4 ӨДӨР: САНЯА /Чөлөөт өдөр/-/Өглөөний цай/

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

5 ӨДӨР: САНЯА /Атлантис усан парк/-/Өглөөний цай, Оройн хоол/

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

6 ӨДӨР: САНЯА /Ойн хүрээлэн, Шилэн гүүр/-/Өглөөний цай, Оройн хоол/

Өглөөний цайны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялалаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамлуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төлийн нөөц баялагтай. Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь тольдон харж байгалийн сайхныг мэдрэх болно. Мөн энэ өдөр Хайнаны алдарт Акулын тосны үйлдвэртэй танилцана.

7 ӨДӨР: САНЯА /Чөлөөт өдөр/-/Өглөөний цай/

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

8 ӨДӨР: САНЯА-УЛААНБААТАР

Аялагчид Ням гарагийн үүрийн 03:10-с Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. УБ-хотод 08:10-д бууна.

ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс

  • Улаанбаатар-Саняа чиглэлийн 2 талын шууд нислэг,
  • Орон нутгийн 5 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал,
  • Аялалын унаа, хөтөчийн төлбөр,
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ, хоолны зардал
  • Хөтөлбөрт багтсан хоолны зардал

Аялалын үнэд багтаагүй зардал:

  • Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
  • Аялалын үнэд багтаагүй зүйлс
  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал 
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө.

АЯЛАЛЫН ҮНЭ: 

Том хүн: 3.790,000 төгрөг /12 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Ганцаараа 1 өрөөнд орох бол : 4,190,000₮
Хүүхэд 12 нас хүртэлх оргүй : 3,490,000₮
Чөлөөт аялал 2,990,000₮