1 ӨДӨР: УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД

16:00 Улаанбаатар хотын галт тэрэгний Улаанбаатар өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ. 
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/

2 ӨДӨР: ЗАМЫН ҮҮД – ЖИНИНЬ 

07:10 Замын Үүдэд очно. 
08:00-10:30 Улс хоорондын автобусанд сууж 2 улсын хил нэвтэрч Эрээн хотод очно.
11:00-12:00 Өдрийн хоолоо өөрсдөө иднэ. /Буфет буюу сонголтын хоол 40 юань/ 
12:30-13:00 Жининь хотруу автобусаар явна. Замын Үүдээс Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 4-5 цаг явж Жининь хотод ирнэ. Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана. 
18:00 - 20:30 Оройн хоол/Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв /төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж, орой нь амралтын зааланд амарна.
Тус усан цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд аялагчид хүсвэл нэг том ортой өрөөг 198 юань авах боломжтой. /Улирлын байдлаас шалтгаалж үнэд өөрчлөлт орох боломжтой/ 

3 ӨДӨР: ЖИНИНЬ-МИНИ АВАТАР 

07:30-09:00 Өглөөний цай ууна. 
10:00 Хүслийн суврага ороод дурсгалын зураг авхуулж, Хөх хотруу хөдөлнө, Хөх хотод ирээд 90км зайтай Мини аватар цогцолбор /extreme аялал/ амралтын төвд ирж Шилэн гүүр, амьтны хүрээлэн үзэж, Усан паркад тоглож өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Өдрийн хоол аялагчид өөрсдөө иднэ.
19:00 Зочид буудалдаа оройн хоолонд орно. 
20:00 Аялагчдад зориулсан галын наадам хийснээр аялагчдын чөлөөт цаг эхэлнэ.

4 ӨДӨР: ХӨХ ХОТ-ОРДОС 

09:00 Зочид буудалдаа өглөөний цай ууна
09:00-12:00 Ордос хотруу автобусандаа сууж хөдөлнө. Өдрийн хоол аялагчид өөрсдөө иднэ. 
13:00 Ордос хотын Ванжахуй усан парктай зочид буудалд байрлан өдрийг чөлөөт байдлаар өнгөрүүлэх боломжтой. 
19:00 Оройн хоол зочид буудалдаа иднэ. 

5 ӨДӨР: ОРДОС-ХӨХ ХОТ

09:00 Өглөөний цай /БУФЕТ хоол/ 
10:00 Ордос хотын “Чингисийн онгон”-/хүсвэл монгол дээл өмсвөл тохиромжтой/ цогцолбор, “Канбаши шинэ хот”-той танилцах болно худалдааны төвөөр худалдан авалт хийнэ. - Хятадын А зэрэглэлийн аялал жуулчлалын хамгийн том бүс болох Чингисийн онгонтой танилцана. Ордос хотын Баянчанхагын талд байрлах Чингис хааны онгоны жуулчлалын цогцолбор болох музей, тахилгын зан үйл, түүх соёлын үзмэр, морины туурайн хэлбэртэй гантиг чулуун талбайд дэлхий дээрх хамгийн том Монголын эзэнт гүрний газрын зураг зэргийг үзнэ. Үүний дараагаар Хөх хотын зүг хөдөлнө. 
13:00 Өдрийн хоол өөрсдөө иднэ. 
14:00 Хөх хотын Өвөрмонголын музье үзэж сонирхоно.
18:00-20:30 Оройн хоолоо зооглосноор зочид буудалдаа ирж амарна. 

6 ӨДӨР: ХӨХ ХОТ – ЭРЭЭН ХОТ

07:3-08:30 Өглөөний цай ууж, зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө
09:00- Эрээн хотын зүг хөдөлнө.
12:00-17:30 Эрээн хотод ирж зочид буудалдаа бууна. 
18:00-20:00 Оройн хоол /Амарна/

7 ӨДӨР: ЭРЭЭН – ЗАМЫН ҮҮД – УЛААНБААТАР /Өглөөний цай/

08:00 – 09:00 Өглөөний цай ууна.
09:00-13:00 Чөлөөт цаг/худалдаа хийх/
14:00-15:00 Замын Үүдрүү хөдөлж хил гарна
18:05 Замын Үүдийн галт тэргэнд сууж Улаанбаатарын зүг хөдөлнө.

8 ӨДӨР: УЛААНБААТАР

09:20 УБ хотын галт тэрэгний вокзалд ирснээр аялал өндөрлөнө.

ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс

  • Хөх хотод 1 хоног, Ордос хотод 1 хоног, Жининь хотод 1 хоног, Мини аватар 1 хоног, Эрээн хотод 1 хоног зочид буудалд байрлах төлбөр
  • Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
  • Аялалын унааны төлбөр,
  • Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, өдөр, орой/
  • Аялалын иж бүрэн даатгал /20000US/

Аялалын үнэд багтаагүй зардал:

  • Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
  • Аялалын үнэд багтаагүй зүйлс
  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал 

Жич: Аялалын хөтөлбөрийн тооцоот цагт өөрчлөлт орох магадлалтай.

АЯЛАЛЫН ҮНЭ:

Том хүн: 1,090,000 төгрөг /10 дээш насны хүүхэд том хүнээр тооцогдоно/
Хүүхэд: 850,000 төгрөг /2-9 насны хүүхэд зочид буудалд оргүй/